Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэрэмжлүүлэг!!!

Өнөөдөр /2023.06.14/ говь болон зүүн аймгуудын нутгаар 30 градусыг давж халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өчигдөр буюу 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр Алтай нуруунаас эхтэй Турган, Булган, Согоог, Ховд, Бодонч  зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-90 см нэмэгдэж Үүр, Сагсай, Ховд, Хархираа, Булган болон Идэр голын эхээр үерийн түвшинг 10-70 см, Хариг, Согоог, Харбут, Буянт голууд үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд ард, иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа:
  • Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх,
  • Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,
  • Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэргийлэх,
  • Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг анхааруулж байна.
f9b3f4a6490009cdb3638035951a2fb1_x3-6zu3l15viaqhgmje4cz17qshtmx4srta8yv6nkuyj40-705nst0iqyq4blvrsnfxjc2w5rp283atn3g0jl1p6ps-70vthkqxh3bojvge9v1lzoe53os3rpububvwkudc0n4.jpgскачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ