Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Голомт банк “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023" арга хэмжээнд амжилттай оролцлоо


“Тогтвортой санхүүгийн долоо хоног - 2023" цуврал арга хэмжээ Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор 6-р сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Голомт банк Тогтвортой банк санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF) болон Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой (MSFA) хамтран “Уур амьсгалын эрсдэлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт орж, туршлага солилцлоо.
Олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий тус арга хэмжээний үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, Үндэсний зорилтот хувь нэмэр, Хариуцлагатай банкны зарчмуудыг хэрхэн үйл ажиллагаандаа уялдуулан ажиллаж буй туршлагаасаа хуваалцсан юм. Голомт банк НҮБ-ын “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг боловсруулан гаргасан банкнуудын нэгдсэн “PRB 2030 Core Group” ажлын хэсгийг манлайлан ажиллаж байгаа билээ.
Мөн НҮБ-ын Байгаль орчин, санхүүгийн санаачилгаас гаргасан банкны салбарын нөлөөллийн шинжилгээний аргачлалыг ашиглан зээлийн багцын хувьд байгаль орчинд нөлөөлж буй эерэг, сөрөг нөлөөллийг шинжилж, ус болон уур амьсгалын нөлөөллийг хамгийн өндөр хэмээн тодорхойлсон юм. Үүний хүрээнд уур амьсгалын эрсдэлийн удирдлагадаа анхааран ажиллаж, Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэлд Монгол Улсаас албан ёсоор нэгдсэн гурав дахь байгууллага болсныг дуулгахад таатай байна. Дэлхийн 400 гаруй банк санхүүгийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэлийн боловсруулсан тус аргачлалыг Голомт банк хэрхэн үйл ажиллагааны уур амьсгалын эрсдэлийн удирдлагатай уялдуулж, нөлөөлөл ихтэй зээлийн багцын карбон тооцоололдоо ашигласан талаарх бодит туршлагуудаасаа бусад банк, санхүүгийн болон олон улсын байгууллагуудтай хуваалцлаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ