Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт Голомт банк амжилттай оролцлоо


НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах, сурталчлах өдөрлөг 9 дүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбайд болж, Голомт банк амжилттай оролцон, сайн туршлагаа хуваалцлаа. “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгт төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны зэрэг нийт 120 байгууллагын төлөөлөл оролцсон.
Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан уг өдөрлөгийн үеэр “SDG talk” илтгэлийн арга хэмжээ болж, Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал Ц.Дөлгөөн “Тогтвортой хөгжилд арилжааны банкнуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан. Олон улсын энэхүү баримт бичгийг хэрэгжүүлэхэд бүх салбарын оролцоо чухал бөгөөд Голомт банкны хувьд тогтвортой хөгжлийг стратегийнхээ үндсэн чиглэлээр сонгон, 2022-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “Тогтвортой хөгжлийн стратеги” боловсруулан ажиллаж байгаа юм. Мөн банкны бүх түвшний үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр тогтвортой хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмэр оруулах бодит зорилт тавьсан бөгөөд  2021 онд тусгайлан  Тогтвортой хөгжлийн хороо байгуулсан билээ. Энэ чиглэлээр хийсэн ажлуудаа бид жил бүр “Тогтвортой хөгжлийн тайлан”-гаараа дамжуулан танилцуулдаг.
Голомт банкны асраар зочилсон иргэдэд бид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон уг баримт бичгийн 5 дахь зорилт болох Жендерийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой сайн туршлагаа танилцуулж, мэдээ мэдээлэл түгээлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ