Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

У.Хүрэлсүх: 60, 80 жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан тул ард түмэн биднийг дэмжиж байна



Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэд болон "Долоон буудал” орчмын худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Тус дүүргийн иргэд МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж, амжилт хүсч байлаа. Мөн дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нүдээ олсон гэдгийг иргэд онцлон хэлж байв.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол төрийн сонгууль хуулийн дагуу өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл болон бие даагчдад амжилт хүсье. Хамгийн гол нь сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд шударгаар явуулахыг хүсч байна. Бие биенээ муулах биш хэн, юу хийх вэ гэдэг мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, шударгаар өрсөлдөхийг Монголын ууган намын даргын хувьд хамт олон, гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс хүсч байна. Монголд ганцхан эрх ашиг байдаг. Энэ бол намынх биш эх орны эрх ашиг юм шүү. Иймд эх орныхоо эрх ашгийн төлөө сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Ард түмэн бидэнд асар их итгэж байгаа. Өнгөрсөн богино хугацаанд улс эх орныхоо эрх ашгийн төлөө олон том ажлыг хийж хэрэгжүүлж буйг ард түмэн бодитоор харж байна. Жишээ нь, бид 20-иод жил Улаанбаатар хотын утааг ярьсан. Үүнийг хоёр жилийн дотор шийдэж болдгийг харууллаа. Мөн авто болон төмөр зам, нефтийн үйлдвэр гэх мэт олон чухал асуудлыг шийдэж,  эхлүүлсэн. 60, 80 жил яригдсан том том төсөл хөтөлбөрийг хөдөлгөсөн тул ард түмэн үүний ашиг шимийг нь хүртэе гэж бидэнд итгэл хүлээлгэж, дэмжиж байна. Үүний цаана асар том хариуцлага бий. Итгэл гэдэг бол хариуцлага. Тиймээс ард түмний итгэл найдвар, хариуцлагыг нэр төртэй биелүүлэхийн төлөө өөрийн болон нөхдийнхөө бүх боломж бололцоог дайчлан ажиллана. Монгол төр тогтвортой байх ёстой. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс монгол төрд сонгогдоосой гэж хүсч байна. Тэр багаа би дагуулаад явж байна. Монголын ард түмэн минь сонгуульдаа идэвхтэй оролцож, зөв сонголт хийгээрэй. Эх орныхоо төлөө бүгдээрээ хамтдаа хүчин зүтгэе” гэлээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ