Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянбогд ХАЙРХАНЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ухна


Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Баянбогд хайрханыг ухаж хүрэн нүүрс олборлохтусгай зөвшөөрлийг Засгийн газраас тогтоол гарган баталжээ.
Тус лицензийг эзэмшигчээр “Эрдэнэс Баянбогд” гэх компани эзэмшиж байгаа гэх албан бичиг байх хэдий ч үнэн хэрэгтээ “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК 66 хувийг нь эзэмшинэ гэжээ. Үүний цаана хотын дарга Д.Сумъябазарын эрх мэдэлд нийтдээ 15 мянган га газар очиж нүүрс олборлох бэлтгэл ажилдаа оржээ. Одоогийн байдлаар энэ тусгай зөвшөөрөл олгосон талаарх мэдээлэл хаана ч гараагүй бөгөөд нутгийн иргэд цахим орчноос л олж уншсанаа хэлж байв.
Хотын дарга Д.Сумъябазарын Засгийн газрын тогтоол гаргуулж өдгөө ухуулахаар хөрөнгө оруулалт хайж яваа Баянбогд хайрхан нь Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2010 оны 12 сарын 15-ны өдөр байгалийн 9 гайхамшигийн нэгээр баталж байжээ.
Мөн Далайн түвшнээс 1О53 метрт өргөгдсөн Баянбогд уулыг 1997 онд байгалийн нөөц ангиллаар 30 га талбайтайгаар аймгийн тусгай хамгаалалтад авсан байдаг.
Баянбогд хайрханы талаар номын хуудаснаа тэмдэглэн үлдээхдээ: “Төрөл бүрийн хайлаас буйлс, алтан харгана, зээргэнэ, бударга, шаваг, агь таана, агаруу, ганга, гашуун, чихэр өвс, тэсэг, таана, хөмүүл, хар өвс, таван салаа зэрэг эмчилгээний болон төрөл бүрийн шимт ургамал ургадаг.
Энэ ууланд үнэг, чоно, аргаль, янгир ан амьтан элбэг тул 1960 оноос хойш гадаад дотоодын зочид төлөөлөгчид ан амьтан агнахаар, үзэж сонирхохоор олонтаа ирдэг байсан. Уулын ойролцоох Хонгор, Бэрх, Салбар, Бага богд, Хавирга Зүрх, Хар овоо, Өндөр- Улаан, Цэцэрлэгийн уул овоо нь үзэсгэлэн төгөлдөр бөгөөд араатан амьтад, мал сүрэг нутаглахад таатай сайхан аж. Тиймээс Баянбогд хайрхныг говийн унаган төрхийг хадгалагч гэж үздэг байна” гэжээ.
Харин одоо “Эрдэнэс Баянбогд” компанийг төр засаг хүч мэдэн байгуулаад иргэдээс мэдээллийг нь нуун дарагдуулан цаг хожиж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.
Ямартаа ч хайгуулын бүс нутгаас нүүрс эсвэл уран олборлолоо гэхэд байгальд ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг урьд урьдын уул уурхай компаниудын нүүр царай бэлхэн гэрчилнэ. Нутгийн иргэд, малчид үүнийг дуу нэгтэйгээр эсэргүүцэхээ мэдэгдээд байгаа. Ямартаа ч нутгийн иргэдийн тахин шүтэж ирсэн байгалийн гайхамшигт хамгаалалтын бүс нутгийг малчид ухуулахгүй. Үйл ажиллагаа эхэлбэл тэмцэхээ нэвтрүүлэг бэлтгэж байх үед хэлж байлаа.
Улаанбадрах суманд уул уурхайн хэрүүл, ураны уршиг тасраагүй олон жил болж байгаа. Нутгийн удирдлагууд болон иргэд малчид энэ талаар ярихаас ч залхаж сөхөрсөн байна. Ямар нэгэн эх оронч дүртэн, захиалгат лайвчин, зарим нэг хөдөлгөөнийхөн байнга шахуу ирж бужигнуулсаар ийм байдалд хүргэсэн нь илт мэдрэгдэнэ. Харин нутгийн шүтээн Баянбогд хайрхны орчмыг ухах нь Засгийн газар дур мэдэн шийдэх асуудал биш гэв.
Дорноговь аймгийн иргэдийн эрх ашгийг төлөөлжТөрийн ордонд суугаа тус нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн хоёр гишүүн энэ тал дээр таг дуугай сууна. Уг нь төрд ойрхон байгаа эрхмүүд аймгийн шат шатны удирдлагуудад үүрэг чиглэл, за больё ядаж аман яриа хийсэн баймаар.
Уул уурхайгаар хөгжиж болно. Гол нь уул уурхайг хариуцлагатай ашиглах ёстой. Гэхдээ хариуцлага гэдэг манай улсад огт хэрэгждэггүй. Улсын хөгжлөө урагшлуулахын тулд Улаанбадрахын шүтээн орчмыг ухах дээрээ тулж, аль хэдийн Засгийн газрын тогтоол гарсан нь харамсалтай. Тэнд малчин иргэд, ХҮН амьдардаг гэдгийг мартах учиргүй юм.
 
https://asu.mn/content/17795

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ