Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Le Point”: Макроны Монгол дахь айлчлал "геостратегийн" чухал айлчлал


Францын “RRI” агентлагт нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Эммануэль Макрон Хятад, Оросын хооронд орших далайд гарцгүй Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Францын анхны Ерөнхийлөгч болох юм. Монгол Улс Хятадаас худалдаа, худалдаа, хөрөнгө оруулалтаар улам бүр хамааралтай болж байгаа бөгөөд тус улс аажмаар нэг намын дарангуйлал руу шилжиж байна гэсэн болгоомжлол бий. Нью-Йоркт төвтэй Өмнөд Монгол дахь Хүний эрхийн мэдээллийн төвийн (SMHRIC) Энгебату Тогочок  /Enghebatu Togochoc/  “Монгол бол дарангуйлагч дэглэмийн уудам далай дахь ардчиллын жижиг арал юм” гэж хэлсэн байна. Тогочок  Хятад улс ӨвөрМонголын цөөнхийг дарангуйлж байгаад санаа зовниж байгаагаа хэлээд тэрс үзэлтэн Лхамжавыг  саяхан баривчилсан талаар мэдээлсэн. Лхамжав Хятадын өөртөө засах орон болох Өвөрмонголоос Монгол руу дүрвэж, Хятадын ялаас мултрахыг оролдсон байна.  Гэвч Хятадын цагдаа нар Монголын нийслэл Улаанбаатарт хил давж, түүнийг  баривчилж, Хятад руу буцаан авчирсан аж. Тогочок   Макрон Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхэд хандаж "Засгийн газар нь Хятадын авторитар дэглэмтэй дэндүү ойртож, үүний үр дүнд Монгол Улс чөлөөт, ардчилсан ертөнцөд холбоотноо алдах эрсдэлтэй байна гэж хэлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна. Францын долоо хоног тутмын “Le Point” сонинд Франц энэ айлчлалыг "геостратегийн" чухал айлчлал гэж үзэж байгаа аж.
Уран байгаа эсэх
Орос, Хятад хоёрын хооронд орших ардчиллыг тодгохоос  илүү чухал зүйл бол Монголд уран байгаа явдал юм. Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастьян Сүрэн “The Diplomat” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Франц улс Монголыг дэмжихэд бэлэн хэмээсэн. Энэ нь Монголын нүүрсний 90 хувийн хараат байдлыг бууруулаад зогсохгүй Францын өөрийн реакторуудыг чухал түлшээр хангах боломжтой болгох юм. Макрон ням гарагт Улаанбаатар руу нисэж, Хүрэлсүхтэй оройн зоог барих юм. Мөн 13-р зууны Монголын аугаа байлдан дагуулагчийн дурсгалд зориулсан Чингис хааны музейг үзэж сонирхох бөгөөд музейн цуглуулгын тодорхой хэсгийг Францын Нант хотын түүхийн музейд аравдугаар  сард гаргахаар төлөвлөж буй байгаа юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ