Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

AP: Э.Макроны түүхэн айлчлалаар чухал металл, Украины талаар голчлон хэлэлцлээ


УЛААНБААТАР. /AP/. 
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалынхаа үеэр нэн чухал металлууд нийлүүлэх, Украинд өдүүлсэн Оросын дайны талаар голчлон хэлэлцлээ. 
 
Э.Макрон ням гарагт нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, хиймэл дагуул, гар утас болон бусад гол технологиудад ашиглагдаж буй ашигт малтмалыг олборлох, нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа амлав.
 
Энэхүү айлчлал нь Францын төрийн тэргүүний хувьд Техас муж улсаас хоёр дахин том газар нутагтай, 3 сая хүн амтай, далайд гарцгүй, Орос, Хятадын дунд оршдог ардчилсан Монгол Улсад хийсэн анхны айлчлал юм.
Монголын тал нутаг, уул нурууд, элсэн цөлүүд нь нүүрс, зэс болон орчин үеийн эдийн засагт чухал ач холбогдолтой ашигт малтмалын асар их нөөцтэй.
Э.Макрон Орос Украин руу довтолсон явдал гол сэдэв нь байсан "Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Монголд айлчилсан юм. 
Энэ мөргөлдөөн нь хүнсний үнийг өсгөж, дүрвэгсдийн тоог нэмэгдүүлж, дэлхийн хэмжээнд нөлөөлж байгааг Э.Макрон хэлжээ. НҮБ-ын мэдээллээр, Украины 8 сая гаруй иргэн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн байна.
“Европ тивд олон улсын хууль тогтоомжийн дагуу энх тайвныг сэргээн тогтоох нь” эцсийн зорилго юм. Миний бие түрэмгийлэлд өртөж буй улс орныг дэмжих хүсэл зоригоо Ерөнхийлөгчтэй хуваалцаж чадлаа” гэж Э.Макрон хэлжээ.
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ