Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн охин Мөнхшүр БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл авч, Австралид сурчээ


Боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэлийг дагуулж байна. Тэр дундаа тус сангаас зээл авч суралцсан улс төрчид болон тэдний хамаарал бүхий мэдээлэл ил болсон нь анхаарал татаж буй билээ. Тухайлбал, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн охин Мөнхшүр 2018 онд Австралийн Үндэсний их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 16 мянган ам.долларын зээл авчээ. Үүнийг одоогийн ханшаар тооцож үзвэл, тэрбээр 55 сая төгрөгийн зээл авч гадаадад суралцсан гэсэн үг юм.
Зээл авах үед буюу 2018 онд Ч.Чимэд нь тус аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан бөгөөд 2017-2020 онуудад ИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оноос Увс аймгийн Засаг даргаар ажиллаж буй нэгэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ