Өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Ш.Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн. Улмаар Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатарт хариуцуулсан юм.
Ийнхүү удирдах түвшиндээ халаа сэлгээтэй байгаа Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газраас тэрбум төгрөгийн өртөгтэй тендер зарласан байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийнхан Аймгийн Засаг даргын Тамгийн газрын их засвар хийхээр болсон байна. Энэ онд Тамгын газрын их засварыг хийхэд 411 сая төгрөг зарцуулах юм. Санхүүжилтын эх үүсвэр нь аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гарах юм.
Аймгийн Засаг даргын тамгын газрын их засварын төсөл арга хэмжээ нэрээр тендерийн урилга бичигдсэн. Гэвч бичиг баримтад Хөвсгөл аймгийн Засаг дарга нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгийн их засвар төсөл арга хэмжээг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна гэжээ
http://www.shuud.mn/a/549567