Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Фортуна” Б.Батбаяр Архангайнханд үлгэр ярьсаар байх уу



Төрийн галыг тахиж явснаа, санг самарчихсан хүн дахиад л үлгэр ярих уу, өөрийгөө хамгаалах хаалт босгох гэж байна уу. Учир нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангайд АН-аас нэр дэвшигч Н.Батбаяр өмнө нь сонгогчдод дүнгээ тавиулаад нутгаасаа "хөөгдсөн”. Тэр АН-ын ҮБХ-ны хуралдааныг хүртэл чимээгүйхэн байв. Өөрийнх нь оронд охин Б.Жаргалан нь нэр дэвших тухай яригдаж байсан. Мэдээж гэмт хэрэгт шалгагдаж байгаа учраас нэр дэвшихгүй гэх магадлал ч өндөр байсан. Гэтэл гэнэт ҮБХ-гоор мань хүний нэр тодорч гарч ирсэн нь цаад утгаараа яллагдагчаар татсантай нь холбоотой байж мэднэ.
Юутай ч түүний хувьд нэр дэвшихээр болмогцоо хамтдаа зүтгэхээр амлалт авсан Д.Золжаргал, П.Мөнхтулга нартайгаа хамт Булган уулын өвөрт гал тахиад амжив.
Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг хашиж байсан хүн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өр гэдэг чинь муу зүйл биш, үүнийг өглөг гэж нэрлэе хэмээн хээв нэг ярьж, мөнх хөх тэнгэрийн талаар лүндэн буулгах нь холгүй явсан нь саяхан. 
Төрийн ордонд гал тахиж, түүндээ монгол эмэгтэйчүүдийг оролцуулаагүй хэрнээ Тайландын Ерөнхий сайд, хатагтай Йинглак Чинаватыг оролцуулсан нь тухайн үедээ багагүй маргаан дагуулж байв. Түүний хийж, ярьж буй үйлдлүүд нь бэлгэдэл, төрийн үйл ажиллагаа гэдгийг ялгаж, салгахад заримдаа тун бэрх.
Уг нь нам нь Засгийн газрыг толгойлох үедээ Сангийн яамтай дүйхүйц Эдийн засгийн хөгжлийн яам гээч том яам байгуулж, мань Н.Батбаярыг сайдаар нь томилсон. Гэхдээ түүнийг сайдаар ажилласан хоёрхон жилийн хугацаанд Засгийн газрын гадаад өр огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн байдаг. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу 3 тэрбум ам.долларын өр үүсгэж, Монгол Улсыг өндөр хүүтэй ломбарданд тавьчихсан гэж ойлгогдохоор байгаа юм. Тиймээс л экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ "Эдийн засгийн хөгжлийн яам биш, Эдийн засгийн хямралын яам болчихлоо” гэж хэлж байсан удаатай.
Харин тэрхүү хоёр жилийн хугацаанд төрийн мөнгөөр хэрхэн гараа угаасныг нь өнөөг хүртэл хууль, хяналтын байгууллагууд шалгаж, дуусаагүй л явна. Тодруулбал, Н.Батбаяр, өөрийн хүн болох Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбаттай хамтдаа АТГ-т шалгагдаж эхэлсэн. Тэднийг "Чингис”, "Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Эл хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэн үргэлжилж буй. Хэргийн учиг нь Хөгжлийн банкнаас 5.2 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон тухайд юм. Харин мань хүн ийн шалгагдаж, яллагдагчаар татагдсан ч нэгэнт шүүхээр эцэслэгдээгүй учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшин, хугацаа хожиж буй аж. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь үйлдэл дээрээ л "гардуулчхаагүй” бол эрх нь нь нээлттэй төдийгүй шүүх, цагдаагийн байгууллагаас хорьж, цагдах боломжгүй юм. Тэгэхээр мань хүн ийн яваа нь хугацаа хожих боломж олдоод, сонгуулиар ялалт байгуулчихвал УИХ-ын гишүүний БҮРЭН ЭРХ-ээр далайлган ялаас мултарч их хэмжээний мөнгө идэж, уусан асуудал нь салхинд хийсэх нь ээ.
Түүний тухайд таагүй мэдээлэл захаас аван бий. Төрд байх хугацаандаа бөө болж, тэнгэр бурхантай аливаа асуудлыг "зөвлөн”, галын тахилга хийж, цам харайсан, УИХ-ын чуулганы танхимдаа согтуу орж, өөрийгөө болон өрөөл бусдынхаа ч "ичих булчирхай”-г ажиллуулсан гавьяатай. Эдгээрээс бодит хийгээд улсад хамгийн их хохиролтой нь Хөгжлийн банкны хөрөнгө буюу бондуудын мөнгөөр гараа угаасан явдал. Тийм байтал өдгөө нэр дэвшиж яваа нь яалт ч үгүй ялаас бултах гэсэн арга л гэж үзэхээр байна.
Эх сурвалж: Erennews.mn


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ