Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сонгууль 2020: тойрог & тулаан

УИХ-ын сонгуулийн зургаадугаар тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймагт энэ удаа хэнбугай нэр дэвшихээр зэхэж байгаа талаар хүргэе. Зургаадугаар тойрог хоёр мандаттай. Өмнөх оны сүүлээр нийтдээ 63.748 хүн амтай, 40.770 иргэн нь санал өгөх насныхан гэсэн бүртгэл бий.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үед Дундговь аймаг 45.092 хүн амтай, Говьсүмбэр-16.423 иргэнтэй тус бүр нэг мандаттай байв. Энэ удаа эдгээр аймгийг нэгтгэн нэг тойрог болгосныг олон нийт нэр дэвших хүндээ зориулсан зохион байгуулалт хэмээн хардаж байлаа.
Одоогоор тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Орхон аймгаа орхин зүглэх тухай яригдаж эхэлсэн. Мань хүн ч нэлээд эртнээс тойргоо усалж, бэлтгэлээ базааж яваа. Орхон аймгаас 2 удаа парламентад иргэдийг нь төлөөлсөн ч энэ удаа амжилт олохгүй гэдгээ маш сайн мэдэж буй. 2008 онд Орхон аймгаас соногдож, 2012 онд дахин очсон өмнөх парламентад муу ажилласан хэмээн тойргийнхон нь түүнийг “жийсэн” Харин 2016 онд дахин нэр дэвшиж орж ирсэн. Үнсэндээ өнжиж УИХ-д сууж байгаа гэсэн үг. Төв аймгийн Лүнгийн замыг “там”-ын зам болгосон явдал нь түүнээс салдаггүй байсан бол өдгөө нууц задруулсан асуудалтай болсон. Тодруулбал, тэр өнгөрсөн жил Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийн удирдлагад илгээсэн байдаг. Энэ талаар тухайн үед МАН-ын хяналтын зөвлөлийнхөн хуралдаж, хариуцлага тооцож, 2020 сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх талаар тохиролцож байсан. Гэвч тэр “гандан буурахгүй” зүтгэсээр яваа.
Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг “хөтлөлцүүлж” магадгүй. Учир нь дундговьчууд өдгөө Б.Наранхүү гишүүнээс залхсан төдийгүй бэлэг сэлтийг нь авч гишүүнээр үдсэн ч нутаг орон нь хөгжихгүй байгааг ойлгосон учраас татгалзах магадлал өндөр. Тиймээс нэгэнт БЗД-гээс сонгогдож парламнетын гишүүн болсон Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэгт санал өгөх магадлал өндөр гэж МАН-ынхан үзэж байгаа аж. Б.Саранчимэг ч өөрийн сонгогдсон тойрогтоо тэр бүр олигтой ажил хийгээд, шатар тоглож, ном бичээд завгүй явсан хэмээн хошигнох хүмүүс ч олширсон.
Мэдээж эдгээр нь эцсийн тохироо биш учраас МАН-аас тус тойрогт НАМОХ-ны гэх тодотголтой Б.Амарсанаа гэх залуугийн нэр яригдаж буй. Өмнө нь сонгогчдод өөрийгөө таниулж, сонгуульд бүдэрч явсан тэрээр Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн гишүүний ажлаасаа чөлөөлөгдчихөөд байгаа. Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн нь ч нэр дэвшихээр горилж буйг нь батлах биз. 
Харин АН-ын хувьд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн “ая”-ыг харна. Хэдий чуулганд сууддаггүй зэргээс эхлээд хэл ам таталдаг ч мань хүн тойргийнхныхоо  “толгой”-г эргүүлчихдэг, намдаа нэг суудал чирээд ирдэг. Тиймээс өөрийнх нь итгэл, үнэмшлийг харах нь гарцаагүй. Мань өөрөө ч өрсөлдөхгүй гэж гэдийхгүй, горилсоор байгаа.
Түүнтэй хамт Р.Эрдэнэбүрэн өрсөлдөх болсноо зарлаж, АН 100 сая төгрөгийн хандиваа өгсөн. Түүний 100 сая төгрөгийг  нутгийн иргэд нь “босгож” өглөө хэмээн ихэд бахдангуй байгаа. Мань хүн өмнө МҮАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. 2012-2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газарт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хувийн компанидаа тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт татсан хэргээр шалгагдаж, шүүх, цагдаагийн хаалга татаж явсан удаатай гэж байгаа. Ийм нөхдүүд энэ удаагийн УИХ-ын сонгуулийн  зургаадугаар тойрогт үзэлцэх сурагтай.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ