Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цай анхилсан хөгжлийн зам

Зуун жилийн түүхтэй цайны тосгон - Таньян тосгоноор аялахуйд эргэн тойронд цайны тариалан ногоон давлагаагаар долгилж нүд сэтгэл баясгана. Зуун жилийн өмнө "Таньян Гунфу" улаан цай Панамын олон улсын 1915 оны үзэсгэлэнгээс алтан медаль хүртэж, Европ тивд алдар нь түгэж, тэдний хамгийн ихээр таашаан хэрэглэдэг цай болжээ.
Хятадын цайны соёлыг өвлөн уламжлуулахыг Хятадын удирдагч Ши Жиньпин үргэлж чухалчилж ирсэн бөгөөд гадаад харилцааны олон уулзалтын үеэр цай таницлуулж, цайны тухай их ярьдаг байжээ. Тэрээр Фүжянь мужид ажиллаж байхдаа Таньян тосгонд дөрвөн удаа очиж, цайны брэндийг хамгаалан хөгжүүлж, улс даяар, дэлхий нийтээр таниулж, түгээхийг хүссэн байна.
"Таньян Гунфу" цай сүүлийн гучаад жилд гадаад, дотоодын олон үзэсгэлэнгээс олон шагнал хүртсэн юм. Зуун жилийн дараа 2013 онд "Таньян Гунфу" цай Панамын олон улсын үзэсгэлэнгээс ахин алтан медаль хүртжээ.
Цайны ганц навч бүхэл бүтэн үйлдвэрлэл бий болгож, нутгийн иргэд цайны нялх ногоон навчны хүчээр чинээлэгжсэн түүх бол энэ юм. Өдгөө уг тосгон 3.27 хавтгай дөрвөлжин километр талбайд цай тариалж, "Таньян Гунфу" брэндийн зах зээлийн үнэлгээ бараг 5 тэрбум юань болсон байна.
Найруулагч:
Saraa
Эх сурвалж:
mongol.cri.cn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ