Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгорын бөхчүүд “U23” насны УАШТ-ээс гурван алт, зургаан хүрэл медаль хүртжээ


Чөлөөт бөхийн “U23” насны улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Анхдугаар тэмцээнд 19 байгууллагын 133 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр арван жинд өрсөлдөв. С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” дэвжээний арван тамирчин тус тэмцээнд оролцож гурван алт, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргасан байна.
              Тодруулбал “U23” УАШТ-ээс Б.Хонгорзул эмэгтэйчүүдийн 62 кг-д, П.Мөнх-Эрдэнэ эрэгтэйчүүдийн 70 кг-д , Э.Батмагнай эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд  аварга болжээ. Ирэх зургадугаар сарын 10-18-ны өдрүүдэд Киргизстан Улсын нийслэл Бишкект болох “U23” насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн, аравдугаар сарын 23-29-нд Финланд Улсын Тамперед хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан байна.
            Харин Ө.Пүрэвсүрэн 65 кг-д, М.Пүрэвтунгалаг 55 кг-д, Э.Буман-Аюуш 53 кг-д, Э.Ууганбаяр 70 кг-д, Ж.Далайдорж 74 кг-д, Э.Гонгор 79 кг-ын жинд тус тус хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ