Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨВӨРХАНГАЙ: Өвөрхангай аймаг газар хөдлөлтийн 7-9 баллын бүсэд оршдог



Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөртэй бүсэд тооцогддог. Баруунбаян-Улаан, Богд сумын заагаар орших Алтайн нуруу нь газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын систем юм. 

Энэ бүсэд 1998 оны 6 дугаар сарын 15-ны өдөр голомтдоо 6-7 баллын хүчтэй, 5.6 магнитудын газар хөдлөлт болсон нь Улаанбаатар хотод 3-5 баллаар мэдрэгдэж байжээ. 
2021 онд Богд суманд 3.8,Гучин - Ус суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөсөн бол 2022 онд Богд, Нарийнтээл суманд 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Мөн 2023 он гарсаар Богд сумаас баруун урагш 27 километрийн зайд 4.9 магнитудын газар хөдлөлт болсон нь одоогоор хамгийн хүчтэйд тооцогдож байгаа юм. 
Улсын хэмжээнд газар хөдлөлтийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа ба 2023 он гарсаар 11033 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 болсон байна. 
Иймд аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлөөс 2023 онд газар хөдлөлтийн үед эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр 4 бүлэг, 24 арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэржилтийг үнэлэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгуулламжийн судалгааг шинэчлэн гаргах, аюулгүй байдлын түвшнээр нь ашиглалтын гэрчилгээ олгох ажлыг хийх аж.

Мөн газар хөдлөлтөөс үүсэх хөрсний чичирхийллийн хурдатгал хэмжигч багажийг аймгийн нутаг дэвсгэрт суурилуулах, серена дохиог нэмэх, аймгийн Засаг даргын дэргэд барилгын дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах зэргийг төлөвлөгөөнд тусгасан байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ