Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд он гарснаас хойш найман удаа 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт өнөө өглөө  36 километрийн зайд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Мөн өчигдөр Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар 12:19 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй байна.
Хөвсгөл аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Өнгөрсөн онд 3.5-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх суманд 16, Ренчинлхүмбэд зургаа, Улаан-Уулд дөрөв, Цагааннуурт нэг, Цэцэрлэгт хоёр, Түнэл суманд нэг буюу нийт 30 удаа бүртгэгджээ.
       2023 он гарсаар Ханх суманд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт гурав, Ренчинлхүмбэ суманд 3.6-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт найман удаа, Улаан-Уул суманд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт нэг удаа тус тус болсон байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ