Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ ДЭМБ-тай тогтоосон бүх харилцаа холбоогоо таслана



АНУ дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тогтоосон бүхий л харилцаа холбоогоо таслана гэдгийг Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. ДЭМБ зайлшгүй шаардлагатай байсан шинэчлэлийг хийж чадаагүй учир ийм шийдвэр гаргасан хэмээн Дональд Трамп тайлбарлажээ.
Ковид-19 Хятадад дөнгөж дэгдэж эхлэхэд ДЭМБ үр дүнтэй, яаралтай арга хэмжээ аваагүйгээс болж коронавирус дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрч, өнөөгийн хүнд нөхцөл байдал үүссэн гэж Дональд Трамп үзэж байгаа юм.
     ДЭМБ-ыг Хятад улс хяналтдаа байлгаж өөрийнхөө талд ажиллуулж байна хэмээн үзэж Дональд Трамп АНУ-аас ДЭМБ-д олгодог санхүүжилтээ зогсоогоод байгаа билээ.
     Хятадаас гаралтай коронавирусээс болж АНУ, Хятадын харилцаа хурцдаад байгаа юм. Хятадын засгийн газар Уханий халдварыг нуун дарагдуулснаас болж дэлхий даяар олон зуун мянган хүн амиа алдахад хүрсэн хэмээн Дональд Трамп буруутгаж байгаа юм.
БНХАУ ДЭМБ-д жилд 40 сая ам.долларын санхүүжилтийг олгодог байна. Харин АНУ-ын хувьд үүнээс хэд дахин их буюу жилд 450 сая ам.долларыг ДЭМБ-д олгодог байна.
Эх сурвалж: ВВС
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ