Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бэлэн гоймон, чипс, зайдас хулгайлаад 1.1 жилийн ял авчээ


Дорноговь аймгийн Замын Үүд сум нутаг дэвсгэрт байрлах хүнсний агуулахад хулгай орсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, хүнсний агуулахаас чипс, бэлэн гоймон зэрэг бараа алга болсныг тогтоож, хүний эд хөрөнгөд зөвшөөрөлгүй хүрсэн этгээдийг саатуулжээ. Тодруулбал, бараа хадгалах зориулалттай амбаар буюу агуулахын цоожийг эвдэж, бэлэн гоймон, чипс, зайдас зэрэг эд зүйлийг хулгайлж, бусдад 383,500 төгрөгийг хохирол учруулсан байна.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 13-нд болж, хулгай хийсэн этгээдэд 1.1 жилийн хорих ял оноожээ.

https://dorgio.mn/p/144596
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ