Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Aramco”-ийн олон тэрбум ам.доллароор үнэлэгдэх хувьцааг Саудын Арабын баялгийн санд шилжүүлжээ



Саудын Арабын төрийн өмчит эрчим хүчний томоохон компани болох “Aramco” -гийн хэдэн арван тэрбум ам.доллароор үнэлэгдэх хоёр дахь дөрвөн хувийн багц хувьцааг тус улсын баялгийн сангийн хяналтад шилжүүллээ.  Саудын Арабын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, хувьцааг 620 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн том баялгийн сангуудын нэг болох Вант Улсын төрийн хөрөнгө оруулалтын сангийн (PIF) хяналтад байдаг “Sanabil Investments” компанид шилжүүлсэн байна.

Ноднин жил тухайн үед 80 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан “Aramco”-гийн дөрвөн хувийн багц хувьцааг “PIF”-д шууд шилжүүлж байжээ.  Хоёр дахь багц хувьцааны хувьд дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болох “Aramco” -гийн одоогийн зах зээлийн үнэлгээг харгалзвал 80 шахам тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ