Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭМГЭНЭЛ | Архангай аймгийн Засаг дарга асан Д.Золжаргал таалал төгсжээ


Бидний эрхэм журмын нөхөр, Дондогдоржийн Золжаргал 2023.04.16-ний өдөр таалал төгслөө. Архангай нутгийн унаган хүү Дондогдоржийн Золжаргал агсан нь нутаг усандаа хүндтэй, сэхээтэн гэр бүл болох Д.Дондогдоржийн гурав дахь хүү болж 1975 онд Архангай аймгийн Хотонт суманд мэндэлжээ. Түүний бага нас Архангай аймгийн Хотонт сумын Жарантайн голын хөвөөнд аав, ээж, ах дүүгийн хамт өнгөрсөн.
Талийгаач гурван хүүхдийн халамжит сайн аав, ханийнхаа түшиг тулгуур, улс орныхоо хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.
Тоодон дээл өмсөж, малын захаар дэгдэж явсан хөдөөгийн бор хүү Д.Золжаргал төрийн хүн болж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга, Архангай аймгийн Ардчилсан намын дарга, Архангай аймгийн Засаг дарга зэрэг төрийн өндөр албан тушаалыг нэр төртэй, үүрэг хариуцлагатай хашиж явсан билээ.
Тэрбээр
1982-1992 онд Ерөнхий боловсролын дунд сургуулийг дүүргэж
1992-1996 онд МУБИС-д Хэл уран зохиолын багш,
2000-2002 онд МУБИС-д Нийгмийн ухааны магистр,
2009-2013 онд МУИС ЭЗС-д статистикч, эдийн засагч
2006-2013 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалж тус тус амжилттай суралцаж төгсөн улс эх орныхоо үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн юм.
1996-1997 онд Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд удирдагч багш
1997-2001 онд Хүүхдийн Төлөө Үндэсний төвд мэргэжилтэн
2001-2004онд ГХЯаманд Монгол-Хятадын хилийг шалгах комиссын ажилтан
2004-2007 онд БГД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний хэлтсийн дарга
2007-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт Хамтын ажиллагааны газрын орлогч дарга
2008-2009 онд Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга
2009-2012 онд БГД-ийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсийн дарга
2012-2013 онд ХАХ, Нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга
2013-2016 онд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга
2016-2020 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга
2020 оны 11 сар---2021-09 Архангай аймгийн Засаг дарга
2020 оны 4 сараас Архангай аймгийн Ардчилсан намын даргын албын нэр төртэй хашиж байв.
Түүний тууштай, зарчимч зан чанар, ардчилсан үзэл санаа, үйл хэргийг үргэлжлүүлэн хамгаалах болно. Дондогдоржийн Золжаргал агсаны гэр бүл, төрөл төрөгсдөд улс орны өнцөг булан бүрт оршин байгаа мянга, мянган журмын нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болох болтугай!
УИХ дахь Ардчилсан намын бүлэг
2023.04.16
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ