Өмннөговь аймаг ховор ан амьтадтай бүс нутаг орчмын малчин өрхүүдэд энэ ажлыг хэрэгжүүлэх юм. Монгол банхрыг нутагшуулах замаар ховордсон араатан амьтан, малчдын амьдралын явцад үүсдэг олон асуудлыг багасгах, таслан зогсоох, экосистемийг хамгаалах зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн долоон суманд монгол банхрын 33 гөлгийг нутагшуулахаар бэлтгэл ажил хангагджээ.
Монгол банхар нь нүүдэлчин монголчуудын амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд олон мянган жилийн туршид байгалийн эрс тэс уур амьсгал, нүүдэлчин ахуй амьдрал, уламжлалт ёс заншлын нөлөөнд бий болсон байгалийн зөн билэг өндөр хөгжсөн, сүргээр болон бие даан амьдрах чадвартай амьтан юм.