Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймагт 2022 онд 239 ажлын байр шинээр бий болжээ

Өмнөговь аймаг 2023 онд орон нутгийн төсвөөс 5 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор баталсан. Мөн "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга, аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гурван талт гэрээний дагуу тус аймагт жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт (худалдаанаас бусад)  үндсэн болон эргэлтийн хөрөнгийн 300 сая хүртэл хөнгөлөлттэй зээл олгох юм.


Өмнөговь аймагт 2022 онд 12 үйлдвэр шинээр байгуулагдаж, 30 үйлдвэр өргөтгөл хийж,
92 ажлын байр хадгалагдаж, 239 ажлын байр шинээр бий болжээ

Өмнөговь аймаг нь орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд орон нутгийн төсвөөс 5 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд төвлөрүүлсэн. Үүний дагуу "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу (жилийн 3 хувийн хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай) зээл олгох төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч 118 аж ахуй нэгжээс төсөл ирүүлсэн бөгөөд журмын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Журмын шаардлага хангасан 42 аж ахуй нэгжид 5,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Үүний үр дүнд 12 үйлдвэр шинээр байгуулагдаж, 30 үйлдвэр өргөтгөл хийж, орон нутагт 92 ажлын байр хадгалагдаж, 239 ажлын байр шинээр бий болжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ