Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Цагаан-Үүрт цас орж 41 см цасан бүрхүүл тогтжээ



Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд  цас орж цасны зузаан 22 см-ээр нэмэгдэн 41см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна. Дархадын хотгор, Идэр, Тэс,  Үүрийн голуудын хөндийгөөр 22-27 градус хүйтэн, бусад нутгаар 9-20 градус хүйтэн хонолоо. Хоногийн хамгийн дулаан нь Рашаант суманд  8,5 градус дулаан, хамгийн хүйтэн нь Цэцэрлэгт 26,3 градус хүйтэн хоносон байна.
Ойрын өдрүүдэд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, маргааш  секундэд 6-11 метр, зарим нутгаар үе үе 13-15 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурч, шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байх төлөвтэй байгаа ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ