Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Уул уурхайн салбарынхан нэгэн зуунаа үдлээ

1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн болгох Ардын Засгийн газрын шийдвэр гарснаар Уул уурхайн салбарын түүхэн хуудас эхэлсэн байдаг.
Анх 1923 онд салбарын анхны эрх зүйн баримт бичиг болох "Уул уурхайн дүрэм”-ийг баталснаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох явдлыг журамлаж, 1927 онд Налайхын нүүрс борлуулах газрыг байгуулсан. Өнгөрсөн 20 дугаар зуунд уул уурхайн салбар хөгжлийн тодорхой түвшинд хүрэхийн зэрэгцээ улс эх орондоо их бүтээн байгуулалтыг дагуулсан байдаг. Үүний тод жишээ нь аж үйлдвэрийн салбарын төв болсон Дархан, Эрдэнэт хот болон Шарын гол, Багануур, Налайх, Бор-Өндөр, Бэрх зэрэг цоо шинээр сүндэрлэн боссон хот, тосгодууд юм.
1994 оноос Ашигт малтмалын хууль батлагдснаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулж эхэлснээр ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбарын үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхмууд хийгдсэн. Үүний үр дүнд "төр-хувийн хэвшлийн түншлэл” дээр тогтсон, шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр суурилсан үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, "олборлолт-баяжуулалт-боловсруулалт”-ын чиглэл рүү шилжих үйл явц эхэлсэн.
Уул уурхайн салбар өнөөдөр эрэл, хайгуулын үе шатнаас олборлолт, баяжуулалт, боловсруулалтын шатанд хүртэл орчин үеийн шинэлэг технологи нэвтрүүлж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлон улсынхаа эдийн засгийн гол тулгуур салбар нь болжээ.

Уул уурхайн салбар улсын төсвийн нийт орлогын гуравны нэгийг дангаараа бүрдүүлж, 60 гаруй мянган ажлын байр бий болгосон, улс орны эдийн засгийн хүнд цаг үеийг нуруундаа үүрч, нийгмийн хариуцлагын том үлгэр үзүүлэгч болон хөгжсөөр ирсэн.
Өнөөдөр /2023.02.03/ энэ салбарт хөдөлмөрийн мөрөө үлдээсэн, одоо ажиллаж байгаа эрхэм уурхайчид, салбарын төлөөллүүд нэгэн зууны түүхэн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Уул уурхайн салбарын 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн эрхэм геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд, инженерүүд болон салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хурлын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, Салбарын хөгжлийн өнөөгийн түвшинг авч үзвэл, техник, технологийн хувьд ч, бүтээгдэхүүний чанар, стандартын хувьд ч, мэргэжилтний чадавхийн хувьд ч олон улсын түвшинд хүрч, салбарын эрх зүй, эдийн засгийн орчин ч улам боловсронгуй болсоор байна. Ард түмнийхээ үнэт зүйл болсон унаган байгальдаа эзний ёсоор элгэмсэг хандаж ирсэн нүүдэлчин соёлынхоо уламжлалыг манай уул, геологийн салбарынхан алдалгүй сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон явах учиртай. Дараагийн нэг чухал асуудал бол улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах ажлын эрч саарах хандлагатай болж ирлээ. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулалт буурсантай холбон авч үзэж болох боловч цаад агуулгаараа хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбоотой юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал бол Засгийн газрын бодлогын цөм нь юм. Үүний тулд салбарын дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллаж, эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, салбартаа "төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэн ажиллах болно гэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ