Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ: 2,9 сая толгой мал тоолууллаа

Дорноговь аймаг 2022 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2,9 толгой малтай болжээ. Малын бүтцийг дэлгэрүүлбэл 52.6 мянган тэмээ, 202.2 мянган адуу, 131.5 мянган үхэр, 1244.9 мянган хонь, 1278.2 мянган ямаа тоолуулсан байна.
Нийт малын тоо өмнөх оноос 7.4 хувь буюу 202.6 мянган толгойгоор өссөн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. Мал сүргийн тоог таван төрлөөр авч үзвэл тэмээ 8.9 хувь, адуу 10.0 хувь, үхэр 11.3 хувь, хонь 7.5 хувь, ямаа 6.7 хувиар тус тус өссөн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ