Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улаан шороот багийн “Хүрээт” гэдэг газар өнөө өглөө 06:06:26 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 06:14 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.