Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэс голын мөс цөмөрч ачааны автомашин суужээ


Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол  багийн Өөш гэдэг газар голын мөс цөмөрсний улмаас ачааны автомашин суужээ. Аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Манхан сумаас Өөш гэдэг газрын чиглэлд зорчиж явсан  малчин Ч-ын “Портер” загварын ачааны автомашин Тэс голын мөсөнд цөмөрч суусан байжээ. Иймд аврагчид суусан автомашиныг 1 цаг 15 минут ажиллан татан гаргасан байна. Автомашинд жолооч, 4 зорчигчийн хамт зорчиж байсан бөгөөд биеийн байдал хэвийн гэж ОБЕГ-аас мэдээллээ. Ташрамд дурдахад гол, нуурын мөс цөмөрсөнтэй холбоотойгоор он гарсаар 27 удаагийн дуудлага ОБЕГ-т ирсэн бөгөөд алба хаагчид 21 иргэний амь насыг авран хамгаалжээ. 
Манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсөн дээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ