Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сурталчилгаа Сумаасаа 16 үхэр хулгайлсан этгээдийг баривчилжээ


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр болох “Наран саран”, “Хажуу”, “Гайхамшиг” гэх газруудаас энэ оны тавдугаар сараас наймдугаар сарын хооронд иргэдийн нийт 16 тооны үхэр хулгайд алдагдаж, иргэдэд 14 сая төгрөгийн хохирол учирсан. Тус хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид баримтжуулан шалгаж, Мөнххаан сумын харьяат “Г” болон Баруун-Урт сумын харьяат “Г” нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохирч, тээврийн хэрэгсэл ашиглан гурван удаагийн үйлдлээр хулгайлж, бусдад зарж, борлуулсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Иймд иргэд та бүхэн эрдэнэт мал сүргээ байнгын хариулгатай байлгаж, сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ