Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Говь-Алтайн Тонхил сумын Засаг дарга эхнэрийнхээ аминд хүрсэн үү


Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.05.15/ 11:00 цагийн үед тус сумын Засаг дарга Д-гийн эхнэр амиа алдсан болох нь тогтоогджээ. Харин зарим хэвлэлээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Д нь өнгөрсөн шөнө эхнэрийнхээ амийг хөнөөсөн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Тиймээс эл мэдээллийг ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнаас тодруулахад "Өнөөдөр 11:00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Тонхил суманд эмэгтэй хүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага аймгийн цагдаагийн газарт эмнэлгийн байгууллагаас ирсэн. Энэ дагуу шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг хийж байна. Учир нь, Тонхил сум нь аймгийн төвөөсөө 260 км зайд байрладаг. Хэргийг дөнгөж шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ