Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Бямбацогт: Ирэх жилийн өдийд Дарханы зам бүрэн ашиглалтанд орно


УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн Сайд С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Тодруулбал Дарханы замыг сүр дуулиантай нээсэн үү гэсэн "Масс ТВ" сэтгүүлчийн асуултанд ЗТХЯ-ны сайд С.Бямбацогт хариулахдаа: Дарханы замыг сүр дуулиантай нээсэн юм ерөөсөө байхгүй.  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Даланжаргал сумыг холбосон 50 км хатуу хучилттай замын нээлт хагассайн өдөр болсон.Тэр нээлтийн зургийг тавиад Дарханы замыг сүр дуулиантай нээлээ гэсэн зүйл яригдаж байна лээ.
 
Дарханы замын нэг урсгал хоёр эгнээ замын хөдөлгөөнийг өчигдөр (10 сарын 30) нээсэн. Энэ замыг олон жил удаашруулж, энэ замаар зорчдог Монгол улсынхаа ард иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье.
 
Үндсэндээ 2019 оноос хойш 4 жилийн хугацаанд энэ замын ажил хийгдсэн. Ингээд ОХУ, хойд чиглэлд зорчдог иргэд маань 4 жил хүлээсний эцэст шороон замаар бус хатуу хучилттай замаар явах боломж бүрдсэн. Дараа жилийн өдийд бүрэн ашиглалтанд оруулхаар зорин ажиллаж байна. Дарханы замын ажил дуусчихлаа гэж иргэд ойлгоод байна. Дуусаагүй ээ. Нийт ажлын 50 хувь нь л хийгдсэн. Үндсэндээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт ажлын 50 хувь л хийгдсэн. Ирэх нэг жилийн хугацаанд үлдсэн 50 хувийн ажлыг хийхээр зорьж байна. Хууль хяналтын байгууллага манай яаманд ажиллаж байсан нилээн хэдэн хүмүүсийг Дарханы замын тендертэй холбоотойгоор шалгаж байгаа юм байна лээ. Тодорхой тоо хэлэх боломжгүй.
 
Дарханы зам удааширсан гол асуудал нь шаардлага хангаагүй “цүнхний” компаниудыг сонгон шалгаруулсан явдал.
Үүнтэй холбоотой Дарханы зам удааширсан. Нөгөө талаасаа цар тахал ковид нөлөөлсөн асуудал бий. Намайг ажил авахад барилгын материал, цемент, битумын тасалдал санхүүжилттэй холбоотой асуудлууд байсан. Энэ бүхнийг газар дээр нь 3 удаа очиж шийдсэн. 9 сараас эхлэн 117 км замыг хучсан. Ирэх жилийн өдийд 100 гаруй км замыг хучиж 4 эгнээ зам нээгдэнэ. Дээрээс нь 5 см-ийн хучилтыг 10 см зузаан болгоно. Дээрээс нь нэмж хэлэхэд цаашлаад Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны авто замаар, Ази Европ, Орос Хятадыг Улаанбаатар хотоор дайруулан холбож Замын-Үүдийн болон ОХУ-ын хоорондох тээвэрлэлт, түгжрэл бөөгнөрлийг шийднэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ