Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЕХ-ны удирдагчид эрчим хүчний хямралыг шийдэх талаар тохиролцоонд хүрсэн гэв



Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 улсын удирдагчид эрчим хүчний хямралтай тэмцэх арга хэмжээний талаар тохиролцоонд хүрлээ гэж Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель баасан гарагт шилжих шөнө мэдэгджээ. 
 
“ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр эрчим хүчний асуудлаар зөвшилцөлд хүрсэн” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичсэн байна.  Дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Комиссоос /ЕК/ санал болгосон эрчим хүчний хямралтай тэмцэх шинэ багц арга хэмжээг баталж чадаагүй боловч үүн дээр ажиллах “стратегийн заавар” өгсөн гэж уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ. 
 
ЕХ-ны төр, засгийн тэргүүн нарын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт Брюссельд эхэлжээ. Уг уулзалтын үеэр ЕХ-ны орнуудад үүсээд буй эрчим хүчний хямралыг хэлэлцэж байгаа юм.  Уулзалтын өмнө Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгдэхдээ, ЕХ-ны 27 улсын удирдагчид эрчим хүчний эх үүсвэрийн үнийг бууруулах яаралтай арга хэмжээ авах ёстой гэжээ.
 
Энэ зорилгоор ЕК-оос 10 дугаар сарын 18-нд санал болгосон шинэ багц арга хэмжээг хэлэлцсэн байна. Уг багц арга хэмжээнд байгалийн хийн динамик үнэ зохиох, Европын бүх оронд хөх түлш худалдан авах зэргийг тусгажээ. ЕК мөн ЕХ-ны орнуудад 2023 оны гуравдугаар сар хүртэл байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулахыг санал болгосон юм.
 
Энэ удаагийн уулзалтаар мөн Украины мөргөлдөөнийг бүхэлд нь, тэр дундаа өвлөөс өмнө Киевт санхүүгийн болон цэргийн тусламж үзүүлэх талаар хэлэлцэнэ. Түүнчлэн Украины мөргөлдөөнд Иран улс ОХУ-д дэмжлэг үзүүлж байгаа асуудлыг хэлэлцэх юм. Ш.Мишелийн хэлснээр, дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд ашиглах нисэгчгүй онгоцыг Москвад нийлүүлснийх нь төлөө Техранд авах хориг арга хэмжээг батална. Эцэст нь ЕХ-ны орнуудын удирдагчид Хятадтай хийх харилцааны талаар стратегийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ