МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хуралдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарыг томилох саналыг дэмжсэн байна. Хуулийн дагуу Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг сайдаар томилж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах учиртай.
Монгол Улсын Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг хүний эрх, эрх чөлөөнд харшилсан үг хэллэг хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг сайдын үүрэгт ажлаас нь 9-р сарын 27-нд огцруулсан юм.