УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуульзүйн байнгын хороогоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээд байсан юм.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 35 гишүүн дэмжиж 61,4 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ингээд ХҮЭК-ийн дарга гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.