Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ:"Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая" аян энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ



Дэлхийн хуримтлалын өдрийг угтан Дундговь аймгийн хэмжээнд "Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая" аяныг эхэллээ. Энэхүү өдрийг 1924 оноос, Монгол Улсад 2012 оноос эхлэн 10 дугаар сарын 31-нд тэмдэглэж иржээ. "Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая" аяныг Монголын банкуудын холбоо, БНХГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сан, Дундговь дахь Монгол банкны салбар, бусад арилжааны банкууд, Насан туршийн боловсролын төв,  ББСБ, ХЗХ, тус аймгийн  "Уран өрөг" шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Аяны нээлтийн  үйл ажиллагаанд Санцагаан сумын ЕБС-ийн сурагчид, Политехникийн коллежийн суралцагч нар оролцож, хуримтлалын талаар мэдээлэл авч, банкуудын үйл ажиллагаатай  танилцжээ.  
Аян 10 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Сайхан-Овоо суманд иргэдийн санхүүгийн боловсролд зориулсан өдөрлөг, Мандалговь хотноо "Ирээдүйнхээ  төлөө хуримтлалтай шатарчид" өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ