Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АМГТГ: АИ-92 бензиний үнэ он гараад огцом нэмэгдэхгүй, шатахууны нөөц хэвийн байна


АИ-92 бензин зарахгүй байна гэх иргэдийн гомдол болон хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийн мөрөөр холбогдох газруудаас тодрууллаа. 
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтэсийн дарга Даваабаяр "Өнөөдөр 2022.10.04-ний мягмар гаригийг мэдээгээр улсын хэмжээнд 104 мянга 500 тонн бүх төрлийн шатахууны нөөцтэй байна гэсэн мэдээ гарсан байгаа. АИ-92 бензиний хувьд 24 мянга 600 тонн буюу 18 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний үлдэгдэл нөөцтэй байна. Зарим шатахуун түгээх станцууд шатахуун борлуулахгүй байна гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Тухай компанийн хувьд дотоод хүчин зүйлс болон татан авалт дээр асуудал үүссэн байх, улсын хэмжээнд импорт хэвийн хэмжээнд явагдаж байна. АИ-92 бензиний үнэ он гараад огцом нэмэгдэхгүй, шатахууны нөөц хэвийн байна" гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ