Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХААН Банк, “АйСиТи” групп хамтран ЖДБ эрхлэгчдэд зориулсан цахим экосистемийг бүрдүүлнэ


Ажлын байр шинээр бий болгох, инновац нэвтрүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Жижиг, дунд бизнес (ЖДБ) том байр суурь эзэлдэг. Дэлхийн банкны судалгаагаар 2030 онд дэлхий даяар хөдөлмөрийн зах зээлд гарч ирж буй ажиллах хүчнийг хангах 600 сая орчим шинэ ажлын байр хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Иймээс ЖДБ-ийг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн нэн тэргүүний зорилго хэвээр байна.
ХААН Банк ЖДБ эрхлэгч харилцагчдаа дэмжихээр 2006 онд “Бизнес инкубатор” төвийг байгуулж, зөвхөн санхүүгийн үйлчилгээгээр зогсохгүй бизнесийнх нь хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор зөвлөх үйлчилгээ, менежментийн цогц сургалтыг тогтмол зохион байгуулан дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд  2019 онд тус төвөө ЖДБ-ийг дэмжих төв болгон цар хүрээг нь өргөжүүлж, илүү олон төсөл хөтөлбөр, боломжийг харилцагчдадаа олгож байгаа билээ.
Энэ удаад Монгол Улсын тэргүүлэгч банк болох ХААН Банк 53 бүрэлдэхүүн компаниас бүрдэх, технологийн салбарын хамгийн том тоглогч “АйСиТи” групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Банк санхүү болон мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч байгууллагууд хүчээ нэгтгэн, хамтран ажиллахаар болсон нь Улаанбаатар хот болоод орон нутгийн ЖДБ эрхлэгчдийн цахим шилжилтэд томоохон дэмжлэг болох төдийгүй тэдэнд тулгарч буй асуудалд цахим шийдэл санал болгон нэвтрүүлэх юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ЖДБ эрхлэгчдийг зөвхөн ERP систем гэлтгүй бусад олон инновацлаг технологийн шийдлээр нэгтгэснээр борлуулалтыг цахимжуулж, гар ажиллагааг багасган, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хялбарчилснаар цаг хэмнэж, үйлчилгээний чанар, сэтгэл ханамж нэмэгдэх юм.
Дижитал ирээдүйг бүтээх зорилготой “АйСиТи” групп, хамтдаа өсөн дэвжихийг уриалж буй ХААН Банк хамтран эхний удаа ЖДБ эрхлэгч 100 – 300 харилцагчийг ERP системтэй болгож, бизнесийн стратегийг нь зөв тодорхойлох, оновчтой зохион байгуулахад зөвлөгөө үзүүлж, мэдээллийн технологийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар мэдлэг мэдээлэл олгох, цаашилбал шинэ дэвшлүүдийг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх юм. Санамж бичгийн хүрээнд цаашид 1800 хүртэлх ЖДБ эрхлэгчтэй хамтран ажиллахаар зорьж буй нь ЖДБ эрхлэгчдийн цахим экосистемийг бүрдүүлж, Монгол Улсын эдийн засагт түлхэц болно гэж найдаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ