Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан дөрөвдүгээр багт бохирын шугамын ажил хийж байсан хоёр хүн шороонд дарагджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид шуурхай ажилласан байна. Бохирын шугамын ажил хийж байсан хоёр иргэн хоёр метрийн гүнтэй нүхэнд дарагдсан байжээ. Аврагчид иргэн М, У нарыг шороон дороос эсэн мэнд гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.