Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ажиа гэгээний ахмадын өдөр өнжүүлэх Агнист төв үүдээ нээлээ


Ажиа гэгээний санаачлан босгож буй ахмадын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих хөгжлийн төвийн барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /08.27/ боллоо. Уг төвийн нээлтийн үйл ажиллагаанд Ажиа гэгээнтэн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тэргүүдтэй зочид, ахмадуудын төлөөлөл оролцов.
Уг үйл ажиллагааг Ажиа гэгээн “Ахмадуудад зориулан босгосон өдөр өнжүүлэхээ өчигдөр албан ёсоор “Агнистын төв” гэж нэрлэсэн. Манай төв асрамжийн газар биш өдөр өнжүүлэх гэдгийг  дахин хэлмээр байна. Ахмадууд 60 нас хүрээд тэтгэвэртээ гардаг. Тэтгэвэртээ гарсны дараа ихэвчлэн гэртээ ганцаардаад суудаг.
Тиймээс ахмадуудад өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хөгжилдөж, сонирхлоороо хүссэн зүйлээ хийж өдрийг сайхан өнгөрүүлээсэй гэж хүссэн учраас энэхүү өдөр өнжүүлэхийг нээсэн. Олон нийтээс хандив хураасны үндсэн өдөр өнжүүлэх төв маань бий болсон. Төвийг босгоход гар бие оролцсон, туслалцаа үзүүлсэн бүхий л хүмүүстээ маш их баярлалаа” гэлээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ