Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төвлөрлийг сааруулах зорилгоор дэд төв, олон нийтийн төвүүдийг бий болгох хэрэгтэй

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өнөөдөр хэлэлцсэн нэг асуудал нь дэд төв, олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай байв. Энэ талаар Нийслэлийн Ерөнхий Архитектор   Н.Нацагдорж танилцуулав.
Улаанбаатар хотын төвийн хэсэгт төр, захиргааны байгууллага, их дээд сургууль, худалдаа үйлчилгээ зэрэг төвлөрч нэг төвт хотын тогтолцоо бүрджээ. Улаанбаатар хотын суурьшил бий болсон 35 мянган га талбай байна. Үүнээс 2 мянган га талбайд төвлөрөл бий болсон. Өөрөөр хэлбэл нийслэлийн 1,6 сая хүний нийгмийн болон бусад төрлийн бүх үйлчилгээ зөвхөн энэ бүсэд төвлөрсөн байна. Төвлөрлийн нягтрал 1 га талбайд 460 хүн байх ёстойгоос одоо дунджаар 780 хүн байна. Үүнийг сааруулах зорилгоор суурьшлын бүсэд дэд бүтцийг шилжүүлэх гурван дэд төв, долоон олон нийтийн төв  бий болгох хэрэгтэй гэдгийг Нийслэлийн Ерөнхий архитектор хэллээ.
Шинээр байгуулах дэд төвүүдэд Амгалан дэд төв, Сонсголон дэд төв, Шинэ төв дэд төв багтжээ. Харин “Нисэх”, “Бичил”, “Хайлааст”, “Дарь-эх”, “Монел”, “Ургах наран”, “Тахилт” байршлуудад шинээр байгуулах олон нийтийн төв байгуулахаар тусгажээ.
Энэ асуудалтай холбогдуулан магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулж, НИТХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ