Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монголчуудыг ямар ч хоригоос айхгүй гэж хошгоруулав


Украины дайн эхэлснээс хойш дэлхий дахинд эдийн засгийн хоригт ороод байгаа Орос улс. Ихэнх улс хилээ хаасан тул орос жуулчид Монголд олноор ирж байгаа. Буриадын Түнхэн аймагт аялал жуулчлал эрхэлдэг Алексей Гыргенов Хөвсгөл аймагт орос, буриад жуулчдыг аялуулах бизнес эрхэлж байгаа хүн.
Тэрээр Вести агентлагт ярилцлага өгөхдөө “Монголчуудтай ярилцахад тэд ямар ч эдийн засгийн хоригоос айхгүй гэдгээ итгэлтэй хэлдэг. Хятад, Оросын хил хаагдсан ч мах, талх байхад л боллоо гэж ярьдаг. Монголчууд үр тариагаа өөрсдөө хангалттай ургуулдаг юм билээ. Хөвсгөл аймаг гэхэд л 6 сая малтай. Хилийн Ханх тосгоны зоогийн газрууд хоол, цэсээ орос жуулчдад зориулан, өөрчилсөн байна лээ. Маханд дуртай хүнд бол Монгол диваажин гэсэн үг. Эко цэвэр махтай. Борцны шөл, хуушуур, шимийн архи, айраг, цөцгий, өрөм, ааруул гээд идэх зүйл их. Бууз нь байгалийн цэвэр махаар хийсэн, их амттай” гэж ярьсан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ