Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хууль бусаар алт олборлож байсан 360 гаруй иргэнийг уулнаас албадан буулгажээ


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд наймдугаар сарын 18-нд хяналт, шалгалт хийжээ. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар болон Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг гарчээ. 
 
Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 метр гүнтэй 206 нүх ухаж, нийт 1.42 га талбай олборлолтод өртөж эвдэрсэн нь тогтоогдсон. Ажлын хэсгээс хууль бусаар ашигт малтмалыг гар аргаар олборлож байсан 360 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, уулнаас албадан буулгаж, тухайн газарт хамгаалалтын бүс тогтоон, эвдэрсэн 1.42 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр боллоо.
 
Шалгалтын явцад бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
 
сонин mn
сонин mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ