Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дэлхийд зэсээс илүү нүүрсний төсөл эрчимтэй хэрэгжиж байна


“Industrial Info Resources”-ийн шинэ мэдээллээс харахад одоогоор дэлхий даяар нийт 443 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын өртөг  бүхий 4790 уул уурхайн түүхий эд боловсруулах, цэвэршүүлэх зэрэг төсөл хэрэгжиж байгаа аж. Цаашид 10586 төсөл идэвхтэй төлөвлөлт, инженерчлэлийн шатанд байгаа бөгөөд нийтдээ 1.11 их наяд ам.долларын өртөгтэй байна.
“Industrial Info Resources”-ийн судалгааны дэд захирал Жо Говрео тахлын улмаас хойшлогдсон төслүүдийг дахин эхлүүлж байгаа тул  хэрэгжих төслийн тоо өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн аж.
 
ЗЭСИЙН 708 ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
 
Салхийг ашиглан  нэг МВт эрчим хүч үйлдвэрлэхийн тулд ойролцоогоор 8.2 тонн зэс шаардлагатай. Нүүрсний хувьд 882 кг хэрэгтэй.
Нэгэн судалгаагаар 2050 он гэхэд нүүрсний хэрэглээг 0-д хүрэхийн тулд одоогийн зах зээл дээр  19 сая тонн зэс нэмж нийлүүлэх шаардлагатай байна. Энэ нь дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох “La Escondida” шиг  уурхайг жил бүр ашиглалтад оруулах шаардлагатай аж. IIR нь дэлхий даяар 2022/2023 онд эхлэх зэсийн 708 идэвхтэй төсөл байгааг онцолжээ.
Эдгээр төслийн нийлбэр дүн 68.5 тэрбум ам.доллар. Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч, нөөц эзэмшигч Чили 18.3 тэрбум ам.долларын өртөг бүхий 123 төслөөрөө тэргүүлж байгаа бол Хятад улс 13 тэрбум ам.долларын өртөгтэй 119 төсөл, Орос 24 шинэ зэсийн төсөлд 12.7 тэрбум ам.доллар зарцуулж байгаагаараа тэргүүлж байна. Үүний эсрэгээр, АНУ 3.8 тэрбум ам.доллар зарцуулж байгаа бол Канадын зэсийн шинэ үйлдвэрүүдэд зарцуулсан зардал нь Иран, Вьетнамын араас  буюу 484 сая ам.доллароор бага байна.
 
НҮҮРСНИЙ 1863 ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
 
Зэсээс ялгаатай нь дэлхий даяар нүүрсний 80.8 тэрбум ам.долларын өртөг бүхий 1863 төсөл хэрэгжиж байна. Говреау хэлэхдээ, эрчим хүч үйлдвэрлэх, ган үйлдвэрлэх эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний хэрэглээ, үйлдвэрлэл өнгөрсөн жил өссөн байна. Металлургийн нүүрсний хэрэглээ энэ онд дахин өсөх  төлөвтэй байна. Азийн орнууд ч гэсэн нүүрсний олборлолтод хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа бөгөөд Европ, АНУ-аас ялгаатай нь ашиглалтад орсноосоо илүү олон нүүрсээр ажилладаг үйлдвэрүүд баригдаж байна.
Хятад улс эрчим хүчнийхээ 65 хувийг нүүрснээс авдаг, асар их нөөцтэй бөгөөд  их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх флотыг хангахын тулд нүүрсний уурхайнуудаа нэгтгэж, автоматжуулахад ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Нүүрс олборлолт нь ойрын хугацаанд  ихээхэн хөрөнгө оруулалт татахаар байна. Учир нь, хийн үнэ өсөх нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд хямд хувилбар болж байна.
Европын холбооны  хэд хэдэн улс хийн хэрэглээгээ багасгахын тулд хаагдсан нүүрсний үйлдвэрүүдийнхээ ашиглалтын хугацааг уртасгаж, ашиглалтын хугацаа дууссан үйлдвэрүүдийг дахин нээх эсвэл ажиллах цагийн хязгаарыг нэмэгдүүлж байна.
Гэсэн хэдий ч Европ дэлхийн нүүрсний хэрэглээний дөнгөж тав орчим хувийг бүрдүүлдэг. Байгалийн хийн үнийн өсөлт нь нүүрсний  зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр нүүрсний үнэ ээлжлэн өсөж 2021 оны аравдугаар сараас 2022 оны тавдугаар сарын хооронд бүх цаг үеийн  дээд цэгтээ хүрэв. Дэлхийн нүүрсний хэрэглээ 2022 онд бага зэрэг нэмэгдэж, бараг 10 жилийн өмнө хүрч байсан дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа талаар Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) тайландаа дурджээ.
Эдийн засаг, зах зээлийн өнөөгийн чиг хандлагад үндэслэн, Хятадын эдийн засаг оны хоёрдугаар хагаст хүлээгдэж буй байдлаар сэргэнэ гэж үзвэл дэлхийн нүүрсний хэрэглээ 2022 онд  дахин 0.7 хувиар нэмэгдэж, найман  тэрбум тоннд хүрнэ гэж ОУЭА-ийн 2022 оны долоодугаар сарын нүүрсний зах зээлийн мэдээнд онцолжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд 2013 онд тогтоосон дээд амжилттай давхцах бөгөөд ирэх онд нүүрсний эрэлт улам бүр нэмэгдэж, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ