Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Засгийн газартаа болон эрх баригч Либерал Ардчилсан намын удирдлагад халаа сэлгээ хийхээ зарлажээ.
Тэрбээр “Манай улс сүүлийн жилүүдэд дотоод болон гадаад хүчин зүйлсээс шалтгаалах олон хүнд сорилтуудтай тулгарч байна. Эдгээр хүндрэлийг даван гарахын тулд засгийн газар болон эрх баригч нам дотоод эв нэгдэл юу юунаас илүү чухал юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг хийх болно" хэмээн хэлжээ.
Улс төрийн шинжээчид өмнө нь ирэх 9 дүгээр сараас Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно гэж таамаглаж байсан ч тэдний таамаг сарын өмнө биелэлээ олж байгаа юм.
Түүнчлэн "NHK" телевиз, "Kyodo" агентлагаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад Японы Засгийн газрын үйл ажиллалааг дэмжигчдийн тоо 10 гаруй хувиар буурчээ.
Харин судлаачдын үзэж буйгаар Кишидагийн Засгийн газрын халаа сэлгээ нь уламжлал ёсоор фракцуудад хуваагддаг эрх баригч нам дотор нөлөөгөө бэхжүүлэх гэсэн Ерөнхий сайдын стратеги төлөвлөгөөтэй холбоотой байх гэсэн таамаг дэвшүүлж байна.
Эх сурвалж: The Japan times