Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лиценз олголтыг энэ онд багтаан "E-Mongolia" системээр нээлттэй олгож эхлэхээр болсныг Засгийн газар мэдээллээ.
Мэдээллийг ил тод, нээлттэй болгох замаар улсын төсвөөс гадуурх лицензийн наймааг зогсооно гэж үзсэн байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад нийт 13 мянга орчим лиценз олгосноос хэнд олгосон, лицензийг хэрхэн ашиглаж байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа аж.
Мөн энэ оны эцсээр Төрийн 1200 орчим системийг E-Mongolia системээр үзүүлэх зорилт тавихаар болсон байна.
Ж.Зоригт | @TeraReader
Bloomberg Tv