Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг энэ онд дуусгана


Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2022.08.10/ болсон. Хуралдаанаар хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Улсын төсөв, зээл тусламжийн санхүүжилтээр нарийвчилсан зураг төслийн ажил хийгдэж буй 10, өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа 6 боомт байна. Боомтуудын ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Гашуунсухайт хилийн боомтод “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи Ресурс” компани хамтарч 30 га талбайд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг “Смарт Эко транс” компанийн 66 га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж ашиглалтад оруулаад байгаа аж.
Мөн боомтуудын төмөр зам, авто замаар үе шаттай бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Ульхан, Хавирга, Баянхошуу, Бичигт, Ханх, Цагааннуур, Даян зэрэг 10 боомтыг хатуу хучилттай авто замаар, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Арцсуурь-Шивээхүрэн гэсэн 4 боомтыг төмөр замаар холбохоор төлөвлөсөн. Эндээс Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг 2022 онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Харин Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг2022 оны долдугаар сард эхлүүлээд байгаа юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ