Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд уран мэхийг уралдуулан барилдаж, Улсын харцага цол хүртэж нутаг орон, наадамчин олноо баясгасан Өвөрхангай аймгийн шинэхэн харцага Ц.Бямба-Отгонд төрөлх нутгийн удирдлагууд нь хүндэтгэл үзүүлж, хүлээн авсан байна. Энэ жилийн хувьд Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойд зориулан гаргасан хүндэтгэлийн медалийг, баяр наадмын урилгын хамт гардуулан өгчээ.
Өвөрхангай аймгийн түүхт ойн баяр наадам маргааш буюу долдугаар сарын 25-нд эхлэх юм.