Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ус ихээр тогтдог байршлуудад шуурхай бригад ажиллан машинаар соруулан хэвийн байдалд оруулж байна


2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байгааг тогтоосон юм. Тэдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг энэ онд хийж гүйцэтгэжээ. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад шуурхай бригад ажиллан тогтсон усыг ус сорох машинаар соруулж, хэвийн байдалд оруулж буй юм. Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр жил бүр замын ус зайлуулах шугам угсралт, үерийн далан сувгийн засвар, шинэчлэл, шинэ барилга, байгууламжийн угсралтыг хийж, гүйцэтгэдэг.

Одоогийн байдлаар авто замын ус зайлуулах есөн шугам угсрахаас тавыг нь бүрэн дуусгаж, үерийн далан сувгийн засвар, шинэчлэлийн дөрвөн ажил гүйцэтгэхээс Жаргалантын ам болон Нисэхийн үерийн хамгаалалтыг засан, шинэчилж байна. Нийслэлийн хэмжээнд 461 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж байж л ус тогтох, үерлэх үзэгдэл арилна гэв. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Улаанбаатар хотын Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 461 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж, байгуулах шаардлагатай гэж төлөвлөсөн. Эдгээрийг барьж, байгуулбал ус тогтох, үерлэх үзэгдэл арилж, асуудал бүрэн шийдэгдэх боломжтой гэж мэргэжлийнхэн үзэж буй.
Өчигдрийн хүчтэй бороо орсны улмаас Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-т нэг дуудлага ирж, гурван бригад үзлэгт гарчээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ