Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

МӨСТ СУМЫН ЗАСАГ ДАРГА С.БААСАНДОРЖ: Би наадмаар 124 бөх барилдуулах чиглэл өгсөн. Бөхийн тоо гүйцээгүй учир бөхийн холбооныхон хүүхдүүд бүртгэсэн байна лээ


Ховд аймгийн Мөст сумын 80 жилийн ой энэ сарын 18, 19-нд болсон. Харин наадмаар хүүхдүүдийг томчуудтай барилдуулсан гэх шүүмжлэл гарсан. Энэ талаар тус сумын Засаг дарга С.Баасандоржоос тодрууллаа. Тэрбээр “Манай сумын 80 жилийн ой тохиож буй учир 124 бөх барилдуулах чиглэл өгсөн юм. Гэтэл бөхийн тоо гүйцээгүй учир тухайн үед бөхийн холбооныхон барилдах сонирхолтой хүүхдүүдийг бүртгэсэн байсан. Манай сумын ЗДТГ-ынхнаас барилддаг хүн байхгүй. Үүнээс гадна өсвөр насныхны барилдаан болсон. Манай сумын наадмаар барилдсан болон морь унасан ямар ч хүүхэд бэртэж, гэмтээгүй” гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ