Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 28,29,30-нд Баруун-Урт суманд болно. Зохион байгуулах комиссоос баярын хөтөлбөрийг баталж, нийтэд танилцууллаа. 7 дугаар сарын 28-нд үндэсний сурын харваа, сонгомол дээд насны морьдын уралдаан, 80 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслолоор наадам эхлэх бол баяр наадмын албан ёсны нээлт 7 дугаар сарын 29-нд болно.