Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

М.Энхсайханыг албан хэрэгцээндээ өндөр үнээр машин авсан гэж яллав


Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхэд  Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох гэм буруугийн шүүх хурал гурав дахь өдрөө болж байна.
Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
 
 
 
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл хэргийг хэлэлцээд, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцжээ.  
 
Энэ нь нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай аж.
Тодруулбал М.Энхсайханыг ЭХЯ-ы харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа албан хэрэгцээндээ автомашин өндөр үнээр авсан гэж үзжээ.
 
 
Э.Мягмар
http://www.sonin.mn/news/culture/110957скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ