Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Хүнсний салбарын 80 жилийн ой тохиож байна


Архангай аймагт хүнсний үйлдвэрийн анхны бие даасан салбар 1942 оны 2 дугаар сард “Идэш тэжээлийн комбинат” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Тухайн үед цөцгийн тос, бяслаг, ааруул зэрэг цагаан идээ, төрөл бүрийн талх, нарийн боов, архи, жимсний ундаа бэлтгэх цехүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байжээ.
Архангай аймагт хүнсний салбарын 80 жилийн ойн баярын хурал Цэцэрлэг хотноо болж, үе үеийн ажилтан, ахмад буурлууд уригдан ирсэн юм.
Баярын хурлыг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах хэлсэн үгэндээ:
- "Улс орны хөгжил, хүн амын аюулгүй байдалд хүнсний салбарын гүйцэтгэх үүрэг, оруулж байгаа хувь нэмэр нэмэгдсээр байна. Энэ чухал цаг үед хүнсний салбарын та бүхнийг өнгөрсөн, одоо, ирээдүйгээ хэлэлцэн ард иргэддээ эрүүл, баталгаатай, чанартай хүнсээр хангах нэр, хүндтэй, хариуцлагатай ажил үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхэлж, мөн Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Шинжлэх ухаан, технологи, инновац” сэдэвт үндэсний зөвлөгөөн зохион байгууллаа. Архангай аймагт болж байгаа энэхүү үйл ажиллагаа нь үндэсний зөвлөгөөний орон нутаг дахь үргэлжлэл, орон нутаг дахь анхны санаачилга юм" гэлээ.

Архангай аймгийн хүнсний үйлдвэрийн дарга асан Ж.Махвал
- "Архангай аймагт хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн үйл ажиллагааны бэлтгэл ажилд оролцох хувь тавилан тохиолдон ирсэн зочдыг аймгийн удирдлагууд сайхан хүлээн авсанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн аймгийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсье. Унаган нутгийн ард түмний их хүндэтгэл миний омогшлыг төрүүлэн аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд оруулж байсан залуу идэр насныхаа үйл хэргийг үргэлжлүүлэх хүсэл, тэмүүлэл дүүрэн байна" гэв.

Архангай аймгийн хүнсний үйлдвэр 1998 онд хувьчлагдсанаар хувийн аж ахуй нэгж, байгууллага, иргэд хувиараа үйлдвэр, цехүүд байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус аймагт өнөөдрийн байдлаар хүнсний аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагуудаас дурдвал:
- ГОСТ ТРЕЙД ХХК – “Шим үр” талх нарийн боовны үйлдвэр, “Тунгалаг тамир” цэвэр ус үйлдвэр, “Содон” хэрчсэн, жигнэсэн гурилын цех, “Содон” бууз, баншны цех.
- “СОЧУ ТРАНС” ХХК – Хүрэн шувууны ферм
- “АМИН ЧАНАР” сүүний уургийн үйлдвэр
- “УЛАМБАЯЖИХУЙ” ХХК -талх, нарийн боовны үйлдвэр цехүүд ажиллаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ